ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

78 насандаа уншиж, бичиж сураад 85 насандаа их сургуулиа төгссөн эмээ

78 насандаа уншиж, бичиж сураад 85 насандаа их сургуулиа төгссөн эмээ

Өмнөд Солонгосын Сукмён Женс Их Сургуулийн төгсөлтийн ёслолд 85 настай эмээ тайзан дээр гарч ирэхэд танхим алга ташилтаар дүүрэв. Тэрбээр нийгмийн халамжийн чиглэлээр дэд бакалаврын зэрэг хүртэж, энэ жил Өмнөд Солонгосын хамгийн ахмад их сургуулийн төгсөгч болсон юм.
Тэрбээр 78 нас хүртлээ уншиж бичиж чаддаггүй байжээ. Японы колоничлол, Солонгосын дайны үеийн хүнд байдал, тэр үеийн олон эмэгтэйчүүдийн адил сурч боловсрох боломжгүй байсан тул сургуульд явж чадаагүй аж.
Гэвч 78 насандаа анх удаа харандаа барьж, Солонгос үсэг суралцаж эхэлсэн байна. Энэ нь зөвхөн үсэг сурсан төдийгөөр дуусаагүй. Дараагийн 7 жилийн турш дунд сургууль, ахлах сургуулийн хөтөлбөрүүдийг амжилттай дуусгаж, 2024 онд их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцсон хамгийн ахмад шалгуулагч болов.
Ингээд 2026 оны хоёрдугаар сарын 27-нд Сукмён Женс Их Сургуулийн төгсөлтийн ёслол дээр Ким эмээ баярын нулимтайгаар “Энд ирсэн энэ мөч бол миний бүх хүчин чармайлт, хамт суралцсан найз нөхдийн минь ачаар бий болсон” гэж хэлжээ. Нурууны архаг өвчтэй ч сургууль руугаа 3 цаг гаруй зам туулж байсан ч тэрбээр тэсвэртэйгээр зорилгодоо хүрсэн байна.
Төгсөлтийн дараа “Тэнгэр намайг дуудах хүртэл харандаа тавихгүй” гэж хэлээд, цааш нь хүүхдийн сурган хүмүүжүүлэх чиглэлээр суралцах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Ким жагийн түүх бол сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг батлав.

Эх сурвалж: The Korea Times

 

 

 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:гадаад мэдээ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна